“Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар”-ын 2017 оны танилцуулга эмхэтгэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 07 сар 02. 09 цаг 10 минут
“Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар”-ын 2017 оны танилцуулга эмхэтгэгдэн гарлаа. Урьдчилсан гүйцэтгэлээр 2017 онд Өмнөговь аймаг Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, төвийн бүсийн 20.1 хувь болох 540.3 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн дээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 8.2 сая төгрөгт хүрээд байна. 2017 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1268.6 тэрбум төгрөг болж 2014 оноос 2.9 дахин буюу 832.1 тэрбум төгрөгөөр өссөн байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 78.6 хувиар буюу 558.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувиар нь авч үзвэл: уул, уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулалт 99.6 хувь буюу 1264.8 тэрбум төгрөгийн эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн 2017 оны хөдөлмөр эрхлэлтийн товч мэдээлэл

Нийтэлсэн: 2018 он 07 сар 01. 07 цаг 38 минут
Ажиллагч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг статуст хамрагдаж буй иргэнийг ойлгоно. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.
Дэлгэрэнгүй

SPSS, E-VIEWS статистикийн програмд хийсэн судалгааны ажлын тайланг хүргүүлж ажиллалаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 01. 07 цаг 18 минут
Мал аж ахуй эрхлэгчдийн эдийн засаг, нийгмийн байдлын судалгааны ажлын удирдамж боловсруулан нийт Өмнөговь аймгийн 15 сумын 58 баг. Баг бүрээс санамсаргүй түүврийн аргаар 4 малчин өрх сонгоно. Ханбогд сумын Хайрхан багийн 2, Цогтцэций сумын Өгөөмөр багийн 2, Даланзадгад сумын Далангийн 3-р багийн 3 өрх малчин сонгогдсон. Нийт 215 малчин өрхөөс судалгааг авч нэгтгэн SPSS програм дээр шинжилгээг хийсэн болно.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн 2017 оны хөдөлмөр эрхлэлтийн судалгаа эмхэтгэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 01. 05 цаг 32 минут
Өмнөговь аймгийн нийт хүн амын 31.0 хувь нь 0-14 насны хүүхдүүд, 63.0 хувь нь хөдөлмөрийн насны залуучууд, 6.0 хувь нь тэтгэврийн буюу 60, түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Тус аймгийн хөдөлмөрийн насны хүн ам 41691 байгаагийн 25324 буюу 60.7 хувийг ажиллагчид эзэлж байна.Тус аймгийн нийт ажиллагчдыг эдийн засгийн голлох салбараар авч үзвэл дийлэнх хувийг буюу 34.1 хувийг ХАА-н салбарт, 14.7 хувийг худалдааны салбарт, 9.2 хувийг боловсролын салбарт, 12.9 хувийг уул уурхайн салбарт, төрийн удирдлага батлан хамгаалахын салбарт 7.1 хувийг тус тус зонхилох салбарт ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн БСУГ, ЭМГ, Статистикийн хэлтсийн хамтран ажиллах 2018 оны төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 29. 04 цаг 17 минут
Аймгийн БСУГ, ЭМГ, Статистикийн хэлтсийн хамтран ажиллах 2018 оны төлөвлөгөөний дагуу Edraw Max, Adobe photoshop програмын сургалтыг БСУГ-ын сургалтын танхимд өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн 2017 оны хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдлын судалгаа гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 04. 00 цаг 49 минут
Өмнөговь аймаг 2017 оны эцэст 65645 хүн амтай болж 2016 оны эцсийн хүн амаас 3.1 хувиар буюу 1984 хүнээр өслөө. Өрхийн тоо 21278 болж өмнөх оноос 609 өрхөөр буюу 2.9 хувиар өссөн дүнтэй байна. Нийт хүн амын 32.1 хувийг 0-15 насны хүүхэд, 62 хувийг 16-59 насны, 5.9 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Манай аймгийн хүн амын талаас их нь залуучууд буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь харагдаж байна. Мөн манай аймгийн хүн амын дийлэнхи хувийг дунджаар хэдэн настай хүн ам эзэлж байна вэ гэдгийг тооцож харуувал 27 настай залуучууд байна.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн 2018 оны 4 сарын байдлаар нийгэм эдийн засгийн танилцуулга эмхэтгэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 12 цаг 11 минут
Өмнөговь аймгийн 2018 оны 4 сарын байдлаар нийгэм эдийн засгийн танилцуулга эмхэтгэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

"Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах нь" сургалтыг багийн Засаг дарга нарт амжилттай зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 03. 15 цаг 25 минут
"Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах нь" сургалтыг аймгийн ЗДТГ-аас 2018 оны 5 дугаар сарын 03- ний өдөр зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтанд 58 багийн Засаг дарга нар оролцож байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1233
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1745
  Бензин, А-92 1918
  Дизелийн түлш 2238

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх