Мод тарих үйлсэд Өмнөговьчууд идэвхтэй оролцож байна

Нийтэлсэн: 2014 он 05 сар 05. 11 цаг 36 минут
Өмнөговь аймаг энэ жил бусад аймгуудаас хамгийн эрт буюу өнөөдөр “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Мод тарих үйлсэд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа 69 байгууллага идэвхтэй оролцож 5000-6000 орчим суулгац тарьж байгаа юм байна. Энэ жилийн мод тарих өдрийн онцлог нь төв сааднаас гадна Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлд эхтэй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 5 км хатуу хучилттай авто зам дагуу мод тарьж буй явдал юм. Энд мод тарьсан байгууллагууд өөрсдийн тарьсан модыг арчилж хамгаалах бөгөөд хоёр жилийн дараа хүлээлгэн өгнө. Ингэснээр цөлжилтөөс сэргийлэх, Даланзадгад сум руу орж ирэхэд ногоон байгууламжаар өнгө нэмсэн байх чухал ач холбогдолтой болох юм. Монгол улсад статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн ажлын хүрээнд манай хэлстийн хамт олон 90 ширхэг модыг хамт олны хүчээр суулгалаа энэхүү 90 ширхэг модыг байнга арчилан хамгаалж ургуулж орон нутагт манай хэлтсийн нэртэй ойн зурвас бий болгох ажлыг эхлүүллээ.
Дэлгэрэнгүй

Засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн жил” болгон зарласантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн гэр бүлийн зөвлөлөөс олон ажил зохион байгуулж байна

Нийтэлсэн: 2014 он 05 сар 05. 10 цаг 45 минут
Засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн жил” болгон зарласантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн гэр бүлийн зөвлөлөөс олон ажил зохион байгуулж байгаагийн нэг болох “ Гэр бүлийн үнэ цэнэ” нэртэйгээр 1 сарын аяныг 4 сарын 29-өөс 5 сарын 29 нийг хүртэл зохион явуулж эхлээд байна.
Дэлгэрэнгүй

Архигүй Өмнөговь хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Бүх албан байгууллагууд архигүй амьдралыг уриалан идэвхтэй оролцолоо.

Нийтэлсэн: 2014 он 05 сар 01. 17 цаг 58 минут
Архигүй Өмнөговь хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Бүх албан байгууллагууд архигүй амьдралыг уриалан идэвхтэй оролцолоо. Манай хэлтсийн уриа "Статистик Хөгжилд Хөтлөгч Хүч" "Архигүй нийгэм Амьдралд Хөтлөгч Хүч" гэсэн уриатайгаар оролцлоо
Дэлгэрэнгүй

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

Нийтэлсэн: 2014 он 04 сар 29. 17 цаг 12 минут
МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдал 2014 оны эхний 03 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 04 сар 28. 17 цаг 19 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдал 2014 оны эхний 03 сарын танилцуулга нэгтгэгдэн хэвлэгдэн гарлаа. 2014 оны эхний 03 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 15.5 хувиар буюу 1766.8 сая төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад кассын орлого 176799.3 сая төгрөгт хүрч, зарлага 179952.2 сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 134468.1 сая төгрөг байгаагийн 2023.4 сая төгрөг нь чанаргүй зээл байна. Иргэдийн хувийн хадгаламж 70741.3 сая төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 15071.8 сая төгрөгөөр өссөн байна.
Дэлгэрэнгүй

2014 оны 01р сарын Аймгийн эдийн засаг нийгмийн байдал

Нийтэлсэн: 2014 он 02 сар 18. 16 цаг 09 минут
Төсөв-Budget 2013 онд аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 12.7 хувиар буюу 8280.8 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: Өмчийн татварын төлөвлөгөө 138.5 хувь, хөрөнгийн орлогын татварын төлөвлөгөө 27.5 хувь, Тусгай зориулалтын орлого 7.8 хувь, хүн амын орлогын албан татварын төлөвлөгөө 1.3 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 0.8 хувь, бусад татварын төлөвлөгөө 9.9 хувиар тус тус даван биелсэн байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг 12 сум 0.1 хувиас 26.8 хувиар давуулан биелүүлж, харин Мандаловоо, Хүрмэн, Цогтцэций сумд 3 – 30.6 хувиар тасалсан байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлыг авч үзвэл 21.2 хувийг цалинд, 53.2 хувийг бараа үйлчилгээний зардалд, 2.4 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 6.5 хувийг нэг удаагийн тэтгэмж урамшуулалд, хөрөнгийн зардалд 16.7 хувийг тус тус зарцуулсан байна.
Дэлгэрэнгүй

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2014 он 02 сар 18. 14 цаг 57 минут
2014 оны 02 дугаар сарын 18 нд “Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал - / 2013 оны жилийн эцэст / “ мэдээллээр хэвлэлийн бага хурал зарлан амжилттай зохион явууллаа. Уг хэвлэлийн бага хуралд аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар, ахлах мэргэжилтэн Д.Ганзориг,мэргэжилтэн У.Хоролмаа,Ө.Номинчулуу нар аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг хариуцсан салбар тус бүрээр тайлбарлан танилцуулсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Олон нийттэй харилцах алба”, орон нутгийн “Алтанговь”, “ UCTV” ТВ-үүд тус тус оролцож, асуулт хариултаар үргэлжилж,амжилттай өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 03 цаг 36 минут
Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс зохион явуулсан " Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013 оны тооллого"-ын сургалтыг 2013 оны 12 дугаар сарын 02 ны өдөр аймгийн төв Даланзадгад хотод амжилттай хийж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 14-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1283
  Хонины мах, кг 5250
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 4750
  Элсэн чихэр, кг 2033
  Цагаан будаа, кг 2333
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1953
  Бензин, А-92 2125
  Дизелийн түлш 2525

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх