Өмнөговь аймгийн 2014-2015 оны өвөлжилтийн зураглал

Нийтэлсэн: 2014 он 12 сар 18. 22 цаг 14 минут
Өмнөговь аймгийн 2014-2015 оны өвөлжилтийн зураглал
Дэлгэрэнгүй

2014 оны 11-р сарын Аймгийн эдийн засаг нийгмийн байдал

Нийтэлсэн: 2014 он 12 сар 09. 15 цаг 20 минут
Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн 11 сарын танилцуулгын хэвлэлийн бага хурлыг графикийн дагуу ахлах мэргэжилтэн Ө.Мөнхжаргал бэлтгэн, хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд орон нутгийн Гэгээн наран GSTV, UCTV, ОНХА-ныхан мэдээлэл авч, бичлэгт орлоо. Дээрх мэдээллээс гадна 1212.mn мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулж, мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар мэдээлэл өгсөн. Мөн тэдний сонирхсон асуултад хариулж, харилцан мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

2014 оны мал тооллогын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 04. 12 цаг 09 минут
2014 оны мал тооллогын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.Уг сургалтанд сумдын Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгч, Даланзадгад сумын багийн дарга нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

ҮСХ-ны цогц үнэлгээний багийн хамт олон өмнөговь аймагт ажиллаа

Нийтэлсэн: 2014 он 11 сар 24. 10 цаг 19 минут
ҮСХ-ноос жил бүр аймаг орон нутгийн үйл ажиллагаатай танилцах, анхан шатны мэдээлэл цуглуулах, нэгтгэх, тархаах үйл ажиллагаатай холбоотойгоор цогц үнэлгээг аймгууддаа хийдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу ҮСХ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажилласан байна. Тэд өнгөрсөн 7 хоногт сумдад ажиллаж, аймгийн төвд уулзалт хийлээ. Манай аймаг Монгол улсын нийгэм эдийн засагт оруулж байгаа нөлөөллийн хувьд, оролцооны түвшнээрээ өндөр хувийг эзэлдэг. Энэ хэрээрээ аймгийн Статистикийн үйл ажиллагаа өндөр түвшинд байх ёстой, Өмнөговь аймгийн Статистикийн үйл ажиллагаа ч сайн байгаа гэдгийг ҮСХ-ныхон хэлж байлаа.
Дэлгэрэнгүй

Монгол улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор буюу 11 сарын 11 ны “Статистикийн өдөр” –өөр хийсэн Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон хийсэн бүтээсэн ажилтай угтлаа

Нийтэлсэн: 2014 он 11 сар 12. 18 цаг 04 минут
Уг өдөрлөгөөр статистикийн бүтээгдэхүүнээ бэлтгэх, байгууллагыг сурталчилсан слайд, самбар үзүүлэнг шинэчлэн хийж танилцуулах, салбар бүрийн боршур, цахим мэдээллийг аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагын ажилтнуудад болон хэрэглэгчдэд мэдээлэл тархаах, статистикийн мэдээллийг хаанаас хэрхэн авч ашиглах материалыг тархаах ажлыг зохион байгууллаа.Уг арга хэмжээнд 90 гаруй иргэд, хэлтэс агентлагын ажилтнуудад 130-аад статистикийн бүтээгдэхүүн, боршур тархааж, байгууллагаа сурталчиллаа.Мөн Статистикийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлын талаар болон түүхэн ном, товхимол зэргийг олон нийтэд таниулах, сурталчилах ажлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн эдийн засаг нийгмийн байдал 2014 оны эхний 10 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 11 сар 10. 16 цаг 39 минут
Аймгийн эдийн засаг нийгмийн байдал Төсөв 2014 оны эхний 10 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 15.8 хувиар буюу 10657.4 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Мөн 2014 оны эхний 10 сарын байдлаар аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл 12.7 хувиар буюу 11281.1сая төгрөгөөр хэтэрсэн үзүүлэлттэй байна. Банк мөнгө зээл Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад кассын орлого 774647.5 сая төгрөгт хүрч, зарлага 760774.3 сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 142587.9 сая төгрөг байгаагийн 3037.1 сая төгрөг нь чанаргүй зээл байна. Эрүүл мэнд 2014 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээгээр 1197 хүүхэд мэндэлж, 258 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 8.8 хувиар буурч, нас баралт3.2 хувиар өссөн байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 26 гарсан нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 2 оор, харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өсчээ. Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн тооноос үзэхэд Өнө-Орших эмнэлэг 23.0 хувь, Шим билэг өрхийн эмнэлэг 35.0 хувь, Энхийн хүслэн өрхийн эмнэлэг 42.0 хувийг тус тус эзэлж байна. 2014 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд халдварт өвчин 410 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 29 өвчлөлөөр буурсан үзүүлэлттэй байна. Хурц халдварт өвчин 268 гарсан нь нийт халдварт өвчний 65.4 хувийг эзэлж байгааг сумдаар авч үзвэл Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад өндөр үзүүлэлттэй байна. Хөдөлмөр Аймгийн хөдөлмөрийн захад сарын эхэнд бүртгэлтэй ажил идэвхтэй эрж байгаа 505 хүн байгаагаас тайлант сард 188 хүн шинээр бүртгэгдэж, бүртгэлээс хасагдсан хүн 144 болсон бөгөөд тайлант сарын эцэст 549 ажил хайгч хүн бүртгэлтэй болсон байна. Нийт ажил хайгч иргэдийн 56.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийгмийн даатгалын үйлчилгээ Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө биелэлт 19.2хувиар тасарсан байна. Оны эхний 10 сард нийгмийн сайн дурын даатгалд 3352 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 28.0 хувиар буюу 734 хүнээр өссөн байна. Гэмт хэрэг 2014 оны эхний 10 сарын байдлаар 351гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хэргээр буюу 2.9 хувиар өссөн байна. Оны эхний 10 сард иргэд ААНБ-с нийт 4572 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээж авч шалган шийдвэрлэсний 863 нь гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Оны эхний 10 сард гарсан нийт гэмт хэргийн илрүүлэлт 66.7 хувьтай байна. Хөдөө аж ахуй-Agriculture Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 660.8 мянган хээлтэгчийн 65.5 хувь нь буюу 432.7 мянган хээлтэгч төллөж, гарсан төл 98.6 хувь бойжиж байна. Урьд оны энэ үеийн мал төллөлтөөс 3357 толгой мал буюу 0.8 хувиар буурсан байна. 2014 оны эхний 10 сарын байдлаар төл бойжилт 98.6 хувьтай, сумдын хувьд мал төллөлт урьд мөн үетэй харьцуулахад Баяндалай, Баяновоо, Булган, Мандал-овоо, Хүрмэн, Ханхонгор, Цогт-овоо, Даланзадгад сумдуудад 9.83-36.51 хүртэл хувиар өсч, бусад сумдуудад 0.66-49.7 хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Аж үйлдвэр-Industry Аж үйлдвэрийн салбарт 2014 оны эхний 10 сарын байдлаар 276230.9 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 531392.7 сая төгрөгийн борлуулалт хийгджээ.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: 2014 он 10 сар 22. 14 цаг 58 минут
Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулсан Статистик-90 ойн баярын арга хэмжээнд аймаг, сумдын удирдлагууд, үе үеийн ажилтнууд, ахмадууд, Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгчид, багийн засаг дарга нар, ААНБ-ын эдийн засагч, нягтлан бодогч, хандивлагч байгууллагуудын оролцоотойгоор 150 гаруй зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.
Дэлгэрэнгүй

“Статистик-хөгжилд хөтлөгч хүч” хөшөөний нээлт болов.

Нийтэлсэн: 2014 он 10 сар 20. 11 цаг 13 минут
Монгол Улсад статистикийн байгууллага үүсч хөгжөөд 90 жил болж байна. Ойн баярыг тохиолдуулан аймгийн Статистикийн хэлтсээс энэ байгууллагат ажиллаж байсан үе үеийн ажилчид болон хамтран ажилладаг байгууллага, албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж байгаа бол ойн баярын дурсгал болгон Статистикийн нэрэмжит хөшөөг аймгийн төв сааданд шинээр бий болголоо
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 04-р сарын 01-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1430

Хонины мах, кг 9000

 

Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг

8000

Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1743
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2590
  Боодолтой өвс 25 кг 10600

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх