Манай хамт олон "ДОНОР ХАМТ ОЛОН " өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 16. 13 цаг 22 минут
Жил бүр тэмдэглэдэг Цусны донорын дэлхийн өдрийг "Амьдрал бэлэглэсэн- Донор тандаа баярлалаа" уриатай 2015 оны 06 дугаар сарын 16 ны 11.00 цагт аймгийн БОЭТ, УЗХороо хамтран олон ажил зохион байгуулсан бөгөөд манай хамт олон "ДОНОР ХАМТ ОЛОН " өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Дэлгэрэнгүй

2014 оны Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын танилцуулга эмхэтгэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 11. 17 цаг 44 минут
2014 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 436.6 тэрбум төгрөг болж 2011 оноос 4.3 хувиар буюу 18.9 тэрбум төгрөгөөр өссөн байгаа боловч өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувиар буюу 57.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувиар нь авч үзвэл: уул, уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулалт 99 хувь буюу 431.2 тэрбум төгрөгийн эзэлж байна. Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд Орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, автозамын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, сүүлийн 5 жилд орон нутгийн төсвөөс 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн 1000 айл орон сууц төслийн хүрээнд орон нутгийн дэмжлэгтэйгээр 2014 онд 343 айлын орон сууц ашиглалтанд оруулж, хувийн хөрөнгө оруулалтаар 150 айлын орон сууц ашиглалтанд орсон байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд Даланзадгад хотын төв доторхи 2,1 км Хатуу хучилттай автозам тавьж, 2011 онд хотын төв доторх болон гэр хороололд 5,1 км хатуу хучилттай автозам тавьж, нийт 7.2 км хатуу хучилттай автозам барьж байгуулаад байна.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн 05-р сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 2015 оны 6 дугаар сарын 10 ны 10.00 цагаас Статистикийн хэлтсийн мэдээллийн танхимд хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 10. 12 цаг 48 минут
Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн 05-р сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 2015 оны 6 дугаар сарын 10 ны 10.00 цагаас Статистикийн хэлтсийн мэдээллийн танхимд хийлээ. Энэ үеэр хэлтсийн дарга С.Бямбабаатар 2015 оны хагас жилийн мал тооллого, Хүн ам орон сууцны завсрын тооллогын талаар болон цаг үеийн мэдээллээр орон нутгийн телевизүүдэд мэдээлэл хийлээ.Үүний дараа аймгийн нийгэм, эдийн засгийн 05-р сарын танилцуулгыг графикийн дагуу мэргэжилтэн У.Хоролмаа бэлтгэн, мэдээлэл өглөө.Мөн 7 хоног бүрийн үнийн мэдээллийг танилцууллаа. Уг хэвлэлийн бага хуралд орон нутгийн Говийн наран, UCTV телевизүүд мэдээлэл авч, бичлэг хийлээ.Дээрх мэдээллээс гадна 1212.mn хэлтсийн вэб хуудсыг, олон нийтэд танилцуулж, мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар мэдээлэл өгсөн байна. Мөн тэдний сонирхсон асуултад хариулж, харилцан мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

“Хүсэл мөрөөдлийн зүг хамтдаа” Эх үрсийн баяр амжилттай болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 02. 09 цаг 49 минут
Олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэх, хүүхэд бүрийг гэр бүлтэйгээ хамтдаа баярлах, хөгжих боломжийг бүрдүүлэх, гэр бүлийн бахархлыг бий болгох, бусдыг хайрлан хүндэтгэх үзлийг нээж хөгжүүлэх, гэр бүлд хүүхдийн баярын дурсамж үлдээх зорилготойгоор энэхүү арга хэмжээний амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд тус хэлтсийн хамт олон сонгосон үлгэр, уран зохиолын баатруудын дүрийг бүтээж, баярын парад жагсаалд оролцон гэр бүлээрээ зургаа авахуулах,богино хэмжээний жүжигчилсэн тоглолт хийх зэргээр оролцсон.Мөн энэ үеэр хэлтсийн ажилчдын 11 хүүхдэд хүүхдийн баярын бэлгээ гардууллаа.Энэ жилийн хувьд хүүхдийн бэлгийг шинэлэг хэлбэрээр чихэр, жимснээс татгалзан оюун ухааны тоглоом, бусад зүйлийг өглөө. Оролцсон нийт гэр бүлийн гишүүддээ, хүүхдүүддээ талархснаа илэрхийлэн ажил, сурлагын өндөр амжилт хүсье. Хэлтсийн гэр бүлийн зөвлөлөөс
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комиссын анхдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 28. 15 цаг 02 минут
Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комиссын анхдугаар хурлаар аймгийн тооллогын комиссын 17 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан бөгөөд Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үзэл баримтлал,тооллогын төсөв, хүн ам өрхийн мэдээллийн сангийн программын ерөнхий ойлголтын талаар сургалт, мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймаг, сумдын комисс, комиссын бүрэлдэхүүнийг байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 13. 17 цаг 17 минут
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймаг, сумдын комисс, комиссын бүрлдэхүүнийг байгуулах тухай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн а/255, а/256 тоот захирамж гарлаа.
Дэлгэрэнгүй

2014 оны сумдын нийгэм эдийн, засгийн динамик үзүүлэлтүүд

Нийтэлсэн: 2015 он 05 сар 11. 11 цаг 00 минут
2004-2014 оны сумдын нийгэм эдийн, засгийн динамик үзүүлэлтүүд нэгтгэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн 2014 оны хүн ам өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдлын танилцуулга бэлтгэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 30. 10 цаг 45 минут
2014 оны жилийн эцсийн байдлаар 59665 болж 2005 оноос 24.6 хувиар, суурь оноос 14.0 хувиар, 2013 оноос 1.9 хувиар буюу 1110 хүнээр тус тус өссөн бөгөөд өсөлтийн 1.0 хувьд 584.2 хүн ногдож байна. Хүн амын хэтийн тооцоог хийж үзэхэд Өмнөговь аймгийн хүн ам 2020 онд 70 мянгад хүрэх тооцоолол гарч байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 09-р сарын 09-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1437

  Хонины мах, кг  

7250

  Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг 6250
  Элсэн чихэр, кг 1945
  Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2150
  Боодолтой өвс 25 кг 8500

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх