"Өмнөговь аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа-2018" 15 суманд амжилттай явагдаж дууслаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 02 цаг 47 минут
Өмнөговь аймгийн суурь судалгааны хүрээнд тус аймагт 2008_ 2018 оны хооронд сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан нийгэм эдийн засаг, байгаль орчны өөрчлөлт дэвшилтийн талаар иргэдийн санал бодлыг судлах зорилготойгоор судалгааны нэг хэсэг болох 4 бүлэг ярилцлагыг 11 дүгээр сарын 05-23 ны өдрүүдэд 15 суманд амжилттай зохион байгуулсан байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн өдрийг угтаж аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудад "Статистикийн боловсрол" хичээлийг заасан байна.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 07. 03 цаг 41 минут
Статистикийн өдрийг угтаж Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудад статистикийн тоо мэдээллийг хэрхэн ашигладаг, статистик мэдээлэл тэдний амьдралд хэрхэн хэрэглэгддэг талаарх ач холбогдлыг таниулан, статистикийн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Статистикийн боловсрол" хичээлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-07 ний өдрүүдэд заасан байна.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа -2018 амжилттай эхэлж байна.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 07. 01 цаг 36 минут
Өмнөговь аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа -2018 амжилттай эхэлж байна.Өмнөговь аймаг - 2018 суурь судалгааны хүрээнд ҮСХ-ны судалгааны баг тус аймагт 2008 - 2018 оны хооронд сүүлийн арван жилийн хугацаанд гарсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны өөрчлөлт дэвшилтийн талаар иргэдийн санал бодлыг судлах зорилгоор дараах сэдвүүдийн хүрээнд 15 сумдад бүлгийн ярилцлага хийнэ. Үүнд: Хүн ам нийгмийн хүрээнд гарсан өөрчлөлт Эдийн засаг, бизнес, дэд бүтцийн өөрчлөлт Байгаль орчинд гарсан өөрчлөлтийн талаар иргэдийн төлөөлөл бүхий 60 иргэнд хэлэлцүүлэг зохион байгуулна.
Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн статистикийн өврийн дэвтэр-2017 гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 06. 09 цаг 44 минут
Өмнөговь аймгийн статистикийн өврийн дэвтэр-2017 гарлаа.Үйл ажиллагаандаа ашиглана уу.
Дэлгэрэнгүй

Статистикийн өдрийг угтаж аймгийн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдын дунд бүтээлийн уралдаан зарлаж байна.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 07 цаг 50 минут
Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид суралцах хугацаандаа статистикийн тоо мэдээллийг хэрхэн ашигладаг, статистик мэдээлэл тэдний амьдралд хэрхэн хэрэглэгддэг талаар ач холбогдлыг таниулан, статистикийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй

2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбоотой хийсэн ажлаа тайлагнав.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 07 цаг 42 минут
2018 оныг Бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр тоот албан даалгавар, Бүтээн байгуулалтын жил дэмжигч сум, баг, байгууллага, өрх шалгаруулах журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах зорилготой.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн 05 дугаар албан даалгаврын биелэлтийг хэрэгжүүлж ажиллалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 07 цаг 31 минут
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 09 сарын 10 ны өдрийн 05 дугаар албан даалгаврын дагуу Цогт-Овоо сумын ЗДТГ-ын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, бэлчээр ус хариуцсан мэргэжилтэн Т.Энхтуяад Цогт-Овоо сумын түнш байгууллага болох 5 байгууллагын нийт 4.7 тн өвс, бусад зүйлийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар хүлээлгэн өгсөн байна.
Дэлгэрэнгүй

"ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ"-ийн үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 17. 09 цаг 15 минут
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум дахь "Шинэ говь" худалдааны төвийг төрийн болон банк санхүүгийн 21 байгууллагыг нэг дор төвлөрүүлэн иргэд олон нийтэд үйлчлэх "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ"-ийн үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 01-р сарын 15-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1436

Хонины мах, кг

7500

Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2093
Цагаан будаа, кг

2350

  Шингэн сүү, л 4500
  Ноолуур, кг 62000
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2590
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх