Аймгийн нийгэм эдийн засгийн байдал 2014 оны эхний 03 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 04 сар 28. 17 цаг 19 минут

                            Аймгийн эдийн засаг нийгмийн байдал

        Төсөв

2014 оны эхний 03 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 15.5  хувиар буюу 1766.8 сая төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна.

       Банк мөнгө зээл

Аймгийн  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад  кассын орлого  176799.3 сая төгрөгт хүрч, зарлага 179952.2 сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 134468.1 сая төгрөг байгаагийн 2023.4 сая төгрөг нь чанаргүй зээл байна. Иргэдийн хувийн хадгаламж 70741.3 сая төгрөгт хүрч  өнгөрсөн оны мөн үеэс  15071.8 сая  төгрөгөөр өссөн  байна.

       Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг  нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг 2014 оны 3 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өссөний  дотор хүнсний бараа 13.7, согтууруулах ундаа 18.2, хувцас бөс бараа 19.9, орон сууц, ус, цахилгаан болон түлш 12.2, гэр ахуйн бараа 13.2, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээ 6.8,  тээвэр 5.5, соёлын бараа 3.9, боловсролын үйлчилгээ 33.2,  зочид буудал 31.4, бусад бараа үйлчилгээ 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хүн ам нийгмийн  үзүүлэлт
2014 оны эхний 3 сарын байдлаар аймгийн хэмжээгээр  341 хүүхэд мэндэлж, 85 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт  15.5 хувиар буурч ,  нас баралт 10.4 хувиар   өссөн байна.  0-1 насны хүүхдийн эндэгдэл 10,  харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл  3 гарсан байна.

Харин хурц  халдварт өвчин 74 гарсан нь  өнгөрсөн оны  мөн үеэс 31 хүнээр, гепатит өвчин 7 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс  25 хүнээр тус тус буурсан байна.

Өмнөговь аймгийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээ

Аймгийн хөдөлмөрийн захад сарын эхэнд бүртгэлтэй ажил идэвхтэй  эрж байгаа 362 хүн байгаагаас тайлант сард 78  хүн шинээр бүртгэгдэж, 9 хүн ажилд орж, 60 хүн бүртгэлээс хасагдаж тайлант сарын эцэст 371 хүн бүртгэлтэй болсон байна.

Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө биелэлт 19.6 хувиар  тасарсан байна. Оны эхний 3 сард нийгмийн сайн дурын даатгалд  1957  хүн хамрагдсан байна.

Өмнөговь аймгийн сумдад 2014 оны эхний 3 сард үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил

2014 оны эхний 3 сарын байдлаар 131 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 32 хэргээр буюу 32.3 хувиар өссөн байна. Оны эхний 3 сард гарсан нийт  гэмт хэргийн илрүүлэлт 52.9 хувьтай байна.

Үнэ

Жижиглэн худалдаалах бараа гүйлгээ 1556.4 сая төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 66.5 хувиар  буюу 621.6  сая төгрөгөөр өссөн  байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих 660.8 мянган хээлтэгчийн 14.6 хувь нь буюу 96.3 мянган хээлтэгч төллөж, гарсан төл  99.98  хувь  бойжиж байна. Урьд оны энэ үеийн мал төллөлтөөс 17636  толгой малаар буурсан байна. 2014 оны эхний 3 сарын байдлаар төл бойжилт 99.98 хувьтай, Мал төллөлт урьд мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар буурсан байна мөн нийт 96272  мал төллөж,   96652 төл гарч, 15 төл хорогдож,  96637  толгой төл бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол

Том малын зүй бус хорогдол 707  толгой байгаа урьд оны мөн үеэс 389 толгой буюу 122.3 хувиар  өссөн  байна. Булган, Гурвантэс, Сэврэй, сумдад том малын хорогдол өндөр байгаа бөгөөд Мандал-овоо, Ханбогд, Ханхонгор Цогтцэций сумд хорогдолгүй байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарт 2014 оны эхний 03 сарын байдлаар 90782,7 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 58178,6 сая төгрөгийн борлуулалт хийгджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 100,7 хувиар өссөн бол борлуулалт 28,5 хувиар тус тус өссөн байна.

Тээвэр, Холбоо

Тээврийн байгууллага болон хувийн хүн тээвэр эрхэлдэг хүмүүсийн тээврийн мэдээгээр тээврийн орлого 2 526,6 сая төгрөгт хүрч урьд оны мөн үеэс хэт их өссөн нь зарим нэг томоохон хүн тээвэр эрхэлдэг байгууллага болон хувь хүмүүсийн хамрах хүрээ ихэссэнтэй холбоотой байна.

Холбооны салбарт  ажил үйлчилгээ хэвийн явагдаж тарифын орлого 109,2 сая төгрөгт хүрсэн  үзүүлэлттэй байна.

           ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1363.3

Хонины мах, кг

6150

  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг

6500

Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2490
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх