Хүн ам өрхийн мэдээллийн сангийн сургалтыг 2014 оны 06 дугаар сарын 19-20 ны өдрүүдэд Даланзадгад суманд амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 07 сар 04. 09 цаг 59 минут

Сургалтанд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, аймгийн Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, судлаач, сумдын төрийн сангийн төлөөлөгч -12, багийн Засаг дарга – 49 хүн  тус тус оролцлоо.Сургалтын ирц-83.6 хувьтай.Сургалтаар орон нутгийн  Алтан говь, Говийн наран, UCTV хэвлэл мэдээллийн байгууллагууд сургалтын нээлт, явц, туршлагын талаар судалж, олон нийтэд тархаах ажлыг хийсэн нь сургалтанд ач холбогдолтой байлаа.Энэ үеэр багийн засаг дарга нар сургалтын талаарх мэдээллээс гадна орон нутагтаа хийгдэж байгаа цаг үеийн ажлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өглөө.


Сургалтын хөтөлбөрийн дагуу 2013 онд Даланзадгад сумандаа ажлаараа тэргүүлсэн Хан-Уулын 2 дугаар багийн Засаг даргын үйл ажиллагаатай танилцан, туршлага судлуулах ажлыг тус хэлтсээс зохион байгууллаа.
Сургалтын сургагч  багшаар хэлтсийн дарга С.Бямбабаатар, ахлах мэргэжилтэн Д.Ганзориг, мэргэжилтэн Ө.Мөнхжаргал, У.Хоролмаа нар хуваарилан авсан 3-4 сумдад хичээл зааж, холбогдох сургалтын материал болох гарын авлага тархаан, дадлага ажлуудыг хариуцан амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан сумдын бүх компьютерт ХАӨМС-ийн программ бүрэн суусан бөгөөд программ хэвийн ажиллаж байлаа.
 Сургалтын явцад интернэтийн хурдаас шалтгаалж бага хэмжээний саад гарсаныг эс тооцвол ямар нэг хүндрэлтэй зүйл гараагүй болно.

                

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 05-р сарын 22-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1366.6
  Хонины мах, кг 8750
  Тэмээний мах, кг 7750
  Ямааны ястай мах, кг 7750
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 94000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2526.6
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх