Аймгийн эдийн засаг нийгмийн байдал 2014 оны эхний 06 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 07 сар 17. 10 цаг 01 минут

Аймгийн эдийн засаг нийгмийн байдал

Төсөв

2014 оны эхний 06 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 19  хувиар буюу 6174,6 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна.

Банк мөнгө зээл 

Аймгийн  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад  кассын орлого  461814.2 сая төгрөгт хүрч, зарлага 458318.8 сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 137080.6 сая төгрөг байгаагийн 3214.4 сая төгрөг нь чанаргүй зээл байна.

 Эрүүл мэнд

2014 оны эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээгээр  677 хүүхэд мэндэлж, 153 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт  13.9 хувиар буурч ,  нас баралт 4.8 хувиар   өссөн байна. 

Аймгийн хэмжээнд оны эхний 06 сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 17 гарсан нь өмнөх мөн үеийнхээс 6.3 хувиар,  харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл  5 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 66.7 хувиар тус тус өсчээ.

Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн тооноос үзэхэд Өнө-Орших эмнэлэг 42.5 хувь, Шим билэг өрхийн эмнэлэг 37.1 хувь, Энхийн хүслэн өрхийн эмнэлэг 20.4 хувийг эзэлж байна.

2014 оны эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд  халдварт өвчин 215 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 67.0 хувиар буюу 106 өвчлөлөөр буурсан үзүүлэлттэй байна.Хурц халдварт өвчин 135 гарсан нь нийт халдварт өвчний 62.8 хувийг эзэлжээ.Үүнийг сумдаар авч үзвэл Даланзадгад, Цогтцэций, Манлай сумдад дийлэнх хувийг эзэлж байна.

Хөдөлмөр

Аймгийн хөдөлмөрийн захад сарын эхэнд бүртгэлтэй ажил идэвхтэй  эрж байгаа 719 хүн байгаагаас тайлант сард 672  хүн шинээр бүртгэгдэж, 565 хүн ажилд орж, 26 хүн бүртгэлээс хасагдаж, тайлант сарын эцэст 800 ажил хайгч хүн бүртгэлтэй болсон байна. Нийт ажил хайгч иргэдийн 52.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө биелэлт 10.0 хувиар  тасарсан байна. Оны эхний 6 сард нийгмийн сайн дурын даатгалд  2840 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 53.9 хувиар буюу 995 хүнээр өссөн байна.

Гэмт хэрэг

2014 оны эхний 6 сарын байдлаар 251 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 44 хэргээр буюу 21.3 хувиар өссөн байна.

Оны эхний 06 сард иргэд ААНБ-с нийт 2663 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээж авч шалган шийдвэрлэсний  561 нь гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Оны эхний 6 сард гарсан нийт  гэмт хэргийн илрүүлэлт 67.9 хувьтай байна.

Захиргааны зөрчлийн мэдээгээр  оны эхний 06 сарын байдлаар эрүүлжигдсэн  хүний тоо-1446 , баривчлагдсан хүний тоо-221, журамлагдсан тээврийн хэрэгсэл-1220, тээврийн хэрэгсэл жолоодох эрх  нь хасагдсан жолооч-242 тус тус бүртгэгджээ.

Оны эхний 06 сарын байдлаар сэжигтэн, холбогдогчдын мэдээллээр 208 хүн гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар буюу 38 хүнээр өссөн байна.Насны ангиллаар авч үзэхэд 18-30 насны залуучууд  50.5 хувийг  эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Сэжигтэн, холбогдогчдын мэдээллээс үзэхэд 10.5  хувь  нь буюу 22 нь эмэгтэй хүмүүс байна.

Үнэ

Хэрэглээний үнийн индекс: Хэрэглээний үнийн индекс гэдэг  нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг 2014 оны 6 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувиар өссөний  дотор хүнсний бараа 21.2, согтууруулах ундаа 25.3, хувцас бөс бараа 28.8, орон сууц, ус, цахилгаан болон түлш 12.5, гэр ахуйн бараа 14.5, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээ 7.3,  тээвэр 5.8, соёлын бараа 5.5, боловсролын үйлчилгээ 33.2,  зочид буудал 4.3, бусад бараа үйлчилгээ 12.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 660.8 мянган хээлтэгчийн 64.6 хувь нь буюу 427.3 мянган хээлтэгч төллөж, гарсан төл  98.7  хувь  бойжиж байна. Урьд оны энэ үеийн мал төллөлтөөс 2490 толгой мал буюу 0.6 хувиар буурсан  байна.

2014 оны эхний 6 сарын байдлаар төл бойжилт 98.8 хувьтай,  сумдын хувьд мал төллөлт урьд мөн үетэй харьцуулахад Баяндалай, Баяновоо, Булган, Мандал-овоо, Манлай, Хүрмэн,  Ханхонгор, Цогт-овоо, Даланзадгад сумдуудад 4.46-36.5 хүртэл хувиар өсч, бусад сумдуудад 8.76-49.73  хүртэл буурсан үзүүлэлттэй байна.

2014 оны эхний 6 сарын байдлаар нийт 427261 мал төллөж,   432552 төл гарч, 5215 төл хорогдож,  427337 толгой төл бойжиж байна.  Булган, Сэврэй, Хүрмэн, Даланзадгад сумдуудад төлийн хорогдол их байна.

Том малын зүй бус хорогдол 5486  толгой байгаа нь урьд оны мөн үеэс 2238 толгойгоор  өссөн  байна. Булган, Гурвантэс, Сэврэй, Хүрмэн сумдад том малын хорогдол өндөр байгаа бөгөөд Мандал-овоо, Ханбогд, Ханхонгор сумд хорогдолгүй байна.

2014 оны хагас жилийн байдлаар тэмээ 119864,  адуу 65628,  үхэр 15987,  хонь 447418,  ямаа 1385658  толгойд хүрч аймгийн хэмжээнд мал сүрэг 2034555 толгой мал болсон байна.  2013 оны жилийн эцсээс 381291 толгойгоор 5 төрөлдөө өссөн байна.

 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарт 2014 оны эхний 06 сарын байдлаар 186877 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 535562.7 сая төгрөгийн борлуулалт хийгджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 174.8 хувиар өссөн бол борлуулалт 500 хувиар тус тус өссөн байна.

Тээвэр, Холбоо

Тээврийн байгууллага болон хувийн хүн тээвэр эрхэлдэг хүмүүсийн тээврийн мэдээгээр тээврийн орлого 33809,3 сая төгрөгт хүрч урьд оны мөн үеэс хэт их өссөн нь зарим нэг томоохон хүн тээвэр эрхэлдэг байгууллага болон хувь хүмүүсийн хамрах хүрээ ихэссэнтэй холбоотой байна.

Холбооны салбарт  ажил үйлчилгээ хэвийн явагдаж тарифын орлого 249.3 сая төгрөгт хүрсэн  үзүүлэлттэй байна.

Энэ сард агаар дахь  хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийн агууламж нь агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давж ажиглагдаагүй. Харин том ширхэгтэй тоосонцор /PM10/-ын хэмжээ 7 удаа, нарийн ширхэгтэй тоосонцор /PM2.5/-ын хэмжээ 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давж ажиглагдсан байна.

6-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

 Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Агаарын температур

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Хур тунадас   

Энэ сард орох хур борооны хэмжээ нь нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи

Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с,  ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1363.3

Хонины мах, кг

6150

  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг

6500

Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2490
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх