Аймгийн эдийн засаг нийгмийн байдал 2014 оны эхний 07 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 08 сар 20. 09 цаг 29 минут

Аймгийн эдийн засаг нийгмийн байдал-Economic and social situation

        Төсөв-Budget

2014 оны эхний 07 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 13.1  хувиар буюу 5198.2 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна.

Банк мөнгө зээл - Bank money loan

Аймгийн  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад  кассын орлого  544779.3сая төгрөгт хүрч, зарлага 541265.2сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 137001.9 сая төгрөг байгаагийн 3846.0сая төгрөг нь чанаргүй зээл байна. 

Эрүүл мэнд - Health

2014 оны эхний 7 сарын байдлаар аймгийн хэмжээгээр  788  хүүхэд мэндэлж, 176 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт  13.8 хувиар буурч ,  нас баралт 4.1 хувиар   өссөн байна. 

Аймгийн хэмжээнд оны эхний 07 сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 18 гарсан нь өмнөх мөн үеийнхээс  5.8 хувиар,  харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6   гарсаннь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин  тус тус өсчээ.           Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн тооноос үзэхэд Өнө-Орших эмнэлэг 42.4 хувь, Шим билэг өрхийн эмнэлэг 37.1 хувь, Энхийн хүслэн өрхийн эмнэлэг 20.5 хувийг эзэлж байна. 2014 оны эхний 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд  халдварт өвчин 234  гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 27.1  хувиар буюу 87 өвчлөлөөр буурсан үзүүлэлттэй байна. Хурц халдварт өвчин 138 гарсан нь нийт халдварт өвчний 47.9 хувийг эзэлжээ. Үүнийг сумдаар авч үзвэл Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Манлай сумдад дийлэнх хувийг эзэлж байна.

Хөдөлмөр - Labour

Аймгийн хөдөлмөрийн захад сарын эхэнд бүртгэлтэй ажил идэвхтэй  эрж байгаа 719 хүн байгаагаас тайлант сард 672  хүн шинээр бүртгэгдэж, 565хүн ажилд орж, 26 хүн бүртгэлээс хасагдаж, тайлант сарын эцэст 800 ажил хайгч хүн бүртгэлтэй болсон байна. Нийт ажил хайгч иргэдийн 52.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийгмийн даатгал–Social insurance

Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө биелэлт 15.6 хувиар  тасарсан байна. Оны эхний 7 сард нийгмийн сайн дурын даатгалд  2931 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 35.0 хувиар буюу 761  хүнээр өссөн байна.

Гэмт хэрэг- Crime

2014 оны эхний 7 сарын байдлаар 282 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 33 хэргээр буюу 13.2 хувиар өссөн байна.

Үнэ - Prices

Хэрэглээний үнийн индекс: Хэрэглээний үнийн индекс гэдэг  нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг 2014 оны 7 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.6 хувиар өссөний  дотор хүнсний бараа 20.3, согтууруулах ундаа 28.0, хувцас бөс бараа 30.3, орон сууц, ус, цахилгаан болон түлш 12.5, гэр ахуйн бараа 14.5, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээ 7.6,  тээвэр 6.0, соёлын бараа 5.5, боловсролын үйлчилгээ 33.2,  зочид буудал 4.3, бусад бараа үйлчилгээ 14.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1363.3

Хонины мах, кг

6150

  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг

6500

Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2490
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх