SPSS, E-VIEWS статистикийн програмд хийсэн судалгааны ажлын тайланг хүргүүлж ажиллалаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 01. 07 цаг 18 минут

“Мал аж ахуй эрхлэгчдийн эдийн засаг, нийгмийн байдлыг судалсан шинжилгээ, үр дүн

Үндэслэл:

Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед малыг гэршүүлж улмаар хүрлийн үе буюу өдгөөгөөс 5000 орчим жилийн тэртээгээс амьдрал, ахуйн гол зүйл болгон хэрэглэсээр ирсэн бөгөөд одоо ч манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг юм. Өмнөговь аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 7418 малтай өрх үүнээс 5819 малчин өрх, 9635 малчинтай гэх үзүүлэлт гарсан байна. Энэ нь Өмнөновь аймгийн нийт өрхийн 34.9 хувь нь малтай өрх, 27.3 хувь нь малчин өрх, нийт хүн амын 14.7 хувь нь мал аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа гарч байна.

Малчдын ахуй амьдралын нөхцөл нь техник, технологийн хөгжил, нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран сайжирч байгаа хэдий ч төв суурин газрын иргэдтэй харьцуулахад ихээхэн ялгаатай байна.   Иймд малчдын эрүүл мэндийг ахуй, амьдралын нөхцөлтэй нь холбон судалж, тэдгээрийн ахуй, амьдралын нөхцөл, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зорилго:

Малчдын ахуй амьдрал, эдийн засаг, эрүүл ахуйн нөхцөл, байдлыг судлах.

Хамрах хүрээ:

Өмнөговь аймгийн 15 сумын 58 баг. Баг бүрээс санамсаргүй түүврийн аргаар 4 малчин өрх сонгоно.  Ханбогд сумын Хайрхан багийн 2, Цогтцэций сумын Өгөөмөр багийн 2, Даланзадгад сумын Далангийн 3-р багийн 3 өрх  малчин сонгогдсон. Нийт 215 малчин өрх.

Зохион байгуулагдах хугацаа: 2018.06.15-06.28

Үр дүн:

             Мал аж ахуй эрхлэгч өрхийн орлогын зөрүү түүний шалтгаан, ахуй амьдрал, аж ахуйдаа зарцуулдаг цагийн хуваарь, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөг эсэх, МАА-тай холбоотойгоор гарсан эрүүл мэндийн байдал, өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх мадлэгтэй эсэх, мөн эрүүл мэнд болон нийгмийн байдлын хувьд авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар санал бодлыг илэрхийлэх юм.

/uploads/users/28/files/SPSS%20EVEIWS%20%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80%20%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%20%D0%9C%D0%B0%D0%BB%20%D0%B0%D0%B6%20%D0%B0%D1%85%D1%83%D0%B9%20%D1%8D%D1%80%D1%85%D0%BB%D1%8D%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%20%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB.pdf

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1267
  Хонины мах, кг 6250
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 5750
  Элсэн чихэр, кг 2150
  Цагаан будаа, кг 2333
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1827
  Бензин, А-92 1968
  Дизелийн түлш 2298

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх