Өмнөговь аймгийн 2017 оны хөдөлмөр эрхлэлтийн товч мэдээлэл

Нийтэлсэн: 2018 он 07 сар 01. 07 цаг 38 минут

Эдийн засгийн бус үйл ажиллагаанд хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)-д Үндэсний тооцооны системийн хүрээнд, тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж хоёр ангилна. Статистикийн эмхэтгэлд мэдээллийг эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн амаар гаргасан болно.

Эдийн засгийн идэвхгүй хүн амд эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос шалтгаалан тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон хүн ам, хөдөлмөрийн чадвараа 6 сараас дээш хугацаагаар түр болон бүрэн алдсан иргэн, хөдөлмөрийн насны өдрөөр суралцагч, хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам гэж хоёр ангилна.

Ажиллагч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг статуст хамрагдаж буй иргэнийг ойлгоно. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1233
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1745
  Бензин, А-92 1918
  Дизелийн түлш 2238

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх