Аймгийн эдийн засаг нийгмийн байдал 2014 оны эхний 08 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 09 сар 11. 12 цаг 26 минут

Аймгийн эдийн засаг нийгмийн байдал

Economic and social situation

        Төсөв-Budget

2014 оны эхний 08 сарын байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 0.7  хувиар буюу 321.5 сая төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна.

Банк мөнгө зээл - Bank money loan
Аймгийн  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт арилжааны банкуудад  кассын орлого  630441.5 сая төгрөгт хүрч, зарлага 616885.5 сая төгрөг болсон байна. Зээлийн өрийн нийт үлдэгдэл 139791.1 сая төгрөг байгаагийн 3887.6 сая төгрөг нь чанаргүй зээл байна. 

Эрүүлмэнд

2014 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээгээр  924 хүүхэд мэндэлж, 205 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт  10.0 хувиар буурч ,  нас баралт 2.0 хувиар   өссөн байна.  Аймгийн хэмжээнд оны эхний 08 сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 19 гарсан нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад тогтвортой, харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл  6 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өсчээ.

2014 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд  халдварт өвчин 258 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 30.3 хувиар буюу 112 өвчлөлөөр буурсан үзүүлэлттэй байна.

Хөдөлмөр

Аймгийн хөдөлмөрийн захад сарын эхэнд бүртгэлтэй ажил идэвхтэй  эрж байгаа 661 хүн байгаагаас тайлант сард 162  хүн шинээр бүртгэгдэж, бүртгэлээс хасагдсан хүн 150 болсон бөгөөд тайлант сарын эцэст 673 ажил хайгч хүн бүртгэлтэй болсон байна. Нийт ажил хайгч иргэдийн 52.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийгмийн даатгалын үйлчилгээ

Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө биелэлт 18.6 хувиар  тасарсан байна. Оны эхний 8 сард нийгмийн сайн дурын даатгалд  3076 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 40.0 хувиар буюу 879 хүнээр өссөн байна.

Гэмт хэрэг

2014 оны эхний 8 сарын байдлаар 316 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43 хэргээр буюу 15.8 хувиар өссөн байна.

Оны эхний 08 сард иргэд ААНБ-с нийт 3567 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээж авч шалган шийдвэрлэсний  718 нь гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 36.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Оны эхний 8 сард гарсан нийт  гэмт хэргийн илрүүлэлт 62.0 хувьтай байна. 

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг  нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг 2014 оны 8 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар өссөний  дотор хүнсний бараа 18.3, согтууруулах ундаа 28.3, хувцас бөс бараа 26.6, орон сууц, ус, цахилгаан болон түлш 10.6, гэр ахуйн бараа 14.1, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээ 8.0,  тээвэр 5.2, соёлын бараа 7.9, боловсролын үйлчилгээ 7.6,  зочид буудал 4.3, бусад бараа үйлчилгээ 14.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 04-р сарын 01-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1430

Хонины мах, кг 9000

 

Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг

8000

Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1743
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2590
  Боодолтой өвс 25 кг 10600

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх