Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа амжилттай явагдаж байна.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 03 цаг 51 минут

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 33 багийн 44 нэгжид 1100 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээллийг цуглуулах ажил 10 сарын 5 ны өдрөөс Баяндалай, Хүрмэн сумдад амжилттай эхлүүллээ.

Судалгааны зохион байгуулалтын хувьд:

1.НҮТСудалгааг сумдад Засаг даргын орлогчоор ахлуулсан сумын төрийн сангийн ажилтан, түүвэрт сонгогдсон багийн Засаг дарга нар сум, орон нутагтаа хариуцан хамтарч зохион байгуулахаар чиглэл өгч ажиллаж байна.

2.Сумдын ажлын хэсгийн шаардлагатай утасны дугаар, мэдээлийг судалгааны баг тус бүрт хүргүүлсэн.

Судалгааны бэлтгэл ажлын хувьд:

1.Судалгааны түүвэрт сонгогдсон өрхийн нэрсийг 10 дугаар сарын 05 ны байдлаар байршлаар гаргаж, маршрутыг бэлтгэж, багийн ахлагчид өгсөн.

2.Сонгогдсон өрхүүдэд НҮТС очиж судалгаа авах талаар урьдчилж мэдэгдсэн.

3.Судалгааны захидлыг сонгогдсон өрхүүдэд боломжоороо хүргүүлж ажилласан.

Баяндалай сумын Баян, Төхөм багийн нийт 50 өрх, Хүрмэн сумын Тулга багийн 25 өрхийг судалгаанд хамруулахаар НҮТС-ны  ахлагч Гантуяа, Амартогтохоор ахлуулсан ажлын хэсгийн судалгааны мэдээллийг амжилттай цуглуулж байна.

 

Судалгааны явцтай танилцахаар НҮБ-ын хүн амын сангийн мэргэжилтэн Элиза, ажилтан Солонго нартай Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд хамтран Баяндалай сумын Баян багийн 3 өрхөөр, Хүрмэн сумын Тулга багийн 2 өрхөөр тус тус ажиллахад судалгааны явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй, автомашин саадгүй ажиллаж байна гэж дүгнэлээ.Сумдын удирдлагуудтай уулзаж, судалгааны явцын талаар харилцан мэдээлэл сонссон.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 2-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1350
  Хонины мах, кг 6650
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2033.3
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 4500
  Ноолуур, кг 88000
  Бензин, А-80 1800
  Бензин, А-92 1878.3
  Дизелийн түлш 2438.3

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх