Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа амжилттай зохион байгуулж дууслаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 28. 03 цаг 38 минут

Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутам зохион байгуулж байгаа.Энэхүү 6 дахь удаагийн судалгааг олон улсын жишиг арга зүй, аргачлалын дагуу НҮБ-н Хүүхдийн Сан болон Хүн Амын сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 33 багийн 44 нэгжид 1100 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээллийг цуглуулах ажил 10 сарын 5 ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 28 ний өдөр амжилттай зохион байгуулж дууссан байна.Судалгаагаар 2018 онд манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг гаргах юм.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Мөн НҮТС нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм.

Уг судалгааг аймгийн статистикийн хэлтэс, ҮСХ-ны судалгааны Амартогтох, Гантуяа ахлагчтай 16 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлыг хамтран зохион байгууллаа.Мөн НҮТС-ны хяналт, шалгалтын ажлаар ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн Элиза, ажилтан Солонго нар тус аймагт ажиллаж, судалгааны явцтай танилцсан байна.

Судалгаанд хамрагдсан өрхүүд болон хамтран ажилласан сумдын Засаг даргын орлогч, төрийн сангийн ажилтнууд, багийн Засаг дарга нар, хөтөч нартаа талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 28-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1283
  Хонины мах, кг 5750
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5250
  Элсэн чихэр, кг 2033
  Цагаан будаа, кг 2333
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1983
  Бензин, А-92 2125
  Дизелийн түлш 2525

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх