"Өмнөговь аймгийн нийгэм эдийн засагт гарсан өөрчлөлт, өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 04. 04 цаг 27 минут

Үндэсний Статистикийн хорооноос хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа төслийн хүрээнд  Даланзадгад хотноо " Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлгийг ҮСХ, ҮХГ, аймгийн статистикийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

2008 онд "Оюутолгой" ХХК, аймгийн ЗДТГазартай хамтарч, УБ хотын "Бодлого судлалын төв" байгууллагаар судалгааг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд одоо 10 жилийн дараах нөхцөл байдлыг судлах гэж байгаагаараа онцлогтой юм.

   

Уул уурхайн ашиглалт эрчимжсэн сүүлийн 10 жилд манай аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчин дахь нөлөөлөл, өөрчлөлтийг улс, аймаг, бүсийн түвшинд харьцуулан тодорхойлж, цаашид анхаарах асуудлын суурь мэдээллийг бий болгох, тэр дундаа аймгийн хөгжилд гарч буй эерэг, сөрөг үр дүнг хэмжиж тодорхойлох нь хэлэлцүүлгийн гол зорилго юм.

Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн түвшний бодлого боловсруулагч нийгэм, эдийн засгийн төлөөлөл бүхий төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудын нийт 50 гаруй хүмүүс оролцсон байна.Энэхүү судалгаа хийгдсэнээрээ аймаг, сумдыг хөгжүүлэх бодлого төлөвлөхөд томоохон суурь судалгаа болно гэдэгт итгэлтэй байна. Тус судалгааг зохион байгуулж байгаа ҮСХ-ны судалгааны багийнхан болон төслийн хамт олон, хэлэлцүүлэгт оролцогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 28-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1283
  Хонины мах, кг 5750
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5250
  Элсэн чихэр, кг 2033
  Цагаан будаа, кг 2333
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1983
  Бензин, А-92 2125
  Дизелийн түлш 2525

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх