ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 28. 07 цаг 28 минут

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм.
Аймгийн хэмжээнд зохион явуулах комиссыг Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 02 дугаар тогтоолоор 24 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сумын тооллогын комиссыг аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн А/356 тоот захирамжаар сумын тооллогын комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй батлагдан ажиллаж байна.
Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн тооллогын комиссын дарга, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын хурлыг нээж, удирдан явууллаа. Мөн Хүн ам, орон сууцны улсын тооллогын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал оролцож, Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын тухай болон эрх зүйн үндэслэл, тогтоол шийдвэр, удирдлага зохион байгуулалт, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, тооллогын тов, арга аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж, тооллогод хариуцах ажлын чиг үүргийг танилцууллаа. 2019 оны 3 дугаар улиралд Байшин орон сууцны 2019 оны тооллого орон даяар явагдах талаар мэдээлж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүдэд мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Мөн аймгийн тооллогын комиссын орлогч дарга С.Бямбабаатар аймгийн тооллогын комиссын зохион явуулах ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцсэн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 05-р сарын 22-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1366.6
  Хонины мах, кг 8750
  Тэмээний мах, кг 7750
  Ямааны ястай мах, кг 7750
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2333.3
  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 94000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2526.6
  Боодолтой өвс 25 кг 10000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх