Өмнөговь аймгийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн танилцуулах сургалт боллоо
"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа" нь улсын хэмжээнд 5 жил тутамд зохион байгуулагддаг. Уг судалгаа нь 2018 онд зохион байгуулагдсан бѳгѳѳд 6 аймгийн түвшинд судалгааны үр дүнг аймгийн түвшинд тооцсоны нэг нь Ѳмнѳговь аймаг юм.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн танилцуулах сургалт Ѳмнѳговь аймагт 2019 оны 09 сарын 06-ны ѳдѳр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Судалгааны үр дүнг танилцуулахаар ҮСХорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин тѳлѳѳлѳгч Спесиоз Хакизимана, болон бусад мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна.
Үр дүн танилцуулах сургалтаар хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, боловсрол, хѳгжил, хамгаалал, ундны ус, ариун цэврийн байгууламж, хүн амын бусад үзүүлэлтүүдийн үр дүнг танилцуулсан юм.
Сэтгэгдэл бичих