Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, семинар амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 09. 02 цаг 13 минут

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, семинар 2019 оны 12 сарын 09-ны өдрийн 10:00 цагаас Даланзадгад сумын ЗДТГ-ын 3 давхрын хурлын зааланд зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотроос жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ), гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ) нь хүний эрүүл мэнд, эрхийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгш бус болгож, тэгш бус байдлыг хадгалахад нөлөөлж байна. Эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлөх уг асуудлыг сөхөн гаргаж, асуудлын учир шалтгааныг судалж, холбогдох шийдвэр гаргах нь чухал байгаа билээ.

 

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байгаа нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Энэхүү бодит шаардлагад үндэслэн Үндэсний статистикийн хорооноос "Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-г 2017 онд орон даяар зохион байгуулж, үр дүнгийн тайланг нэгтгэн гаргаж, олон нийтэд тархаан үр дүн танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн ИТХ, АЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, Цагдаагийн газар, аймгийн ГБХЗХГ,Статистикийн хэлтэс болон иргэний нийгмийн төлөөлөл, хамтарсан багуудын нийт 60 гаруй албан хаагчид оролцож байна.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 04-р сарын 01-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1430

Хонины мах, кг 9000

 

Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг

8000

Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1743
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2590
  Боодолтой өвс 25 кг 10600

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх