Өмнөговь аймгийн хувьд 2019 онд ажилгүйдлийн түвшин 6.0 хувь байгаа нь өмнөх онтой харьцуулахад 17.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Төвийн бүсийн эдийн засгийн идэвхтэй хүн ам 2019 онд 218.0 мянган хүн байгаа нь 2018 оныхоос 16.1 мянган хүнээр буюу 6.8 хувиар буурсан байна. Өмнөговь аймгийн хувьд эдийн засгийн идэвхтэй 32.5 мянга хүн ам байгаа нь өмнөх онтой харьцуулахад 0.5 мянган хүнээр буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус аймгийн эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог 2016, 2017, 2018 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлтийг дээрх (хүснэгт 6)-аас харж болох юм.
Өмнөговь аймгийн хувьд 2019 оны ажиллагчдын тоо 30.5 мянгад хүрчээ. 2018 оныхоос 3.0 хувиар буюу 0.9 мянган хүнээр өссөн нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа тогтмолжиж, ажлын байр нэмэгдсэнтэй холбоотойгоор холбон тайлбарлаж болох юм. Нийт ажиллагчдын 52.2 хувь нь эрэгтэйчүүд байна.
Өмнөговь аймгийн 2019 оны нийт ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаас харахад ХАА-н салбарын ажилчид 30.9 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байхад 19.4 хувийг худалдаа, үйлчилгээний ажилтнууд, 16.9 хувийг мэргэжилтнүүд, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 12.6 хувь, үйлдвэр, барилга, гар урлалын холбогдох ажилчид 7.6 хувь, энгийн ажил мэргэжлийн 6.1 хувь, 6.5 хувийг бусад ажил мэргэжлийн ажилчид эзэлж байна.
Сэтгэгдэл бичих