Аж үйлдвэрийн салбарын 2019 оны танилцуулгыг урьдчилсан байдлаар танилцуулж байна.
Урьдчилсан гүйцэтгэлээр 2019 онд Өмнөговь аймаг Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувь, төвийн бүсийн 20.5 хувь болох 728.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн дээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.5 сая төгрөг болж улсын хэмжээнд Орхон аймаг, Улаанбаатар хот, Дорнод аймгийн дараа 4-т, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт дүнгээр 3655.9 тэрбумд хүрсэн байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзвэл:
Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбар 19.8 хувь,
Аж үйлдвэр, барилгын салбар нь 48.1 хувь,
Үйлчилгээний салбар 32.1 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөговь аймгийн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2015 онд 4.6 сая, 2016 онд 6.4 сая, 2017 онд 11.0 сая, 2018 онд 9.7 сая, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.5 сая төгрөгт хүрсэн байна.
2019 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 3655.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 54.8 хувиар буюу 1294.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувиар нь авч үзвэл: уул, уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулалт 99.5 хувийг эзэлж байна.
Барилга угсралт, их засварын ажилд Өмнөговь аймаг 2019 онд 1135.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийсэн нь 2018 оноос 54.0 хувиар өсч, төвийн бүсийн дүнд 65.3 хувь, улсын дүнд 23.9 хувийг эзэлж байна.
Тээвэр бүхий байгууллагууд 3202 мянган хүн тээвэрлэж, 188054.3 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийсэн нь өнгөрсөн оноос Зорчигч тээвэрлэлт 11.9 хувиар буюу 342,3 мян.хүнээр өсч, зорчигч эргэлт 2 дахин буюу 98017.9 мян.хүн.км-ээр өссөн гүйцэтгэлтэй байна.
Тээврийн орлого 13053.5 сая төгрөг болж өнгөрсөн оноос 51.8 хувиар буюу 4458.4 сая төгрөгөөр өссөн байна.
Сэтгэгдэл бичих