2020 оны хагас жилийн мал тооллогын бэлтгэл ажил хангагдаж байна.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 19. 04 цаг 12 минут

Монгол улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйл болон Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу 2007 оноос эхлэн улсын хэмжээнд малын түүвэр судалгаа буюу тооллогыг хагас жил тутам зохион байгуулдаг. Энэ удаа “Малын түүвэр судалгаа” нь УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн хугацаатай давхацсан тул улс орон даяар 2020 оны 05 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар хугацааг нь өөрчиллөө.

ХАА-н салбарын эдийн засгийн үр ашгийн өсөлтийг тооцох, мал сүргийн эргэлтийн төлвийг тодорхойлдог чухал ач холбогдол бүхий томоохон ажил бөгөөд төр захиргааны байгууллагын зайлшгүй хийж гүйцэтгэдэг үүрэгт ажлын нэг билээ. 

Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Засаг дарга Та малын хагас жилийн түүвэр судалгааг өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахдаа дараах асуудлыг онцгойлон анхаарна уу. Тухайлбал:

А. “Малын түүвэр судалгаа”-ны бэлтгэлийн зохион байгуулалтыг хангах чиглэлээр:

  • Сум, багийн түвшинд малын түүвэр судалгааны бэлтгэл ажил болон зохион байгуулалтыг хангах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад албан даалгавар өгөх
  • Малын түүвэр судалгааны сумын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан шинэчлэн байгуулж, хагас жилийн малын түүвэр судалгааны ажлыг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн, мэдээлэх үүргийг даалгах
  • Малын түүвэр судалгаа буюу хагас жилийн тооллогыг хуулиар заасан хугацаанд нь сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлэх
  • Судалгааны ажилтан, техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
  • Тооллогоор ажиллах албан хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Аймгийн онцгой комисс, Сумын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөн ажиллах
  • Малын түүвэр судалгааны үеэр гарсан асуудлыг орон нутгийн түвшинд шуурхай шийдвэрлэж, зохих арга хэмжээ авч ажиллах. Ялангуяа Үндэсний статистикийн хороо, Аймгийн статистикийн хэлтэс болон Засаг даргаас малын түүвэр судалгааны ажилтай холбогдуулан өгсөн ажил үүргийн чиглэл, зааврыг баримтлаагүй, хариуцлагагүй, хойрго хандсан байгууллага, ажилтан, иргэнд тухай бүр хариуцлага тооцох
  • Хагас жилийн малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн 10-аас доошгүй хувьд дахин хяналт хийж, мэдээллийн бодит байдлыг баталгаажуулах, түүвэр судалгааны явц, үр дүн, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн талаар тооллогын комиссоос холбогдох арга хэмжээг авах

Б. Малын түүвэр судалгааны мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар:

  • Малыг тоолж, маягтанд бүртгэсний дараа малын эзэн тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, малгүй болсон, шилжсэн, нэгдсэн өрхийн мэдээллийг сайтар нягтлах, малын орлого зарлагын хөдөлгөөнийг үнэн бодитоор хөтлөх, эргэлзээтэй болон алдаатай бүртгэгдсэн өрхийн мэдээллийг газар дээр нь лавлаж, залруулга хийж ажиллах
  • Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн мэдээллийг жилийн эцсийн мал тооллогын мэдээллээс болон төл бойжилт, хорогдол зэрэг сарын мэдээтэй тулган баг бүрт шалгалтыг сайн хийх, хэт зөрүүтэй байх тохиолдолд лавлах, залруулга хийх
  • Маягтын үзүүлэлтүүдийг бүрэн нөхүүлэх, програмд нэг бүрчлэн орхигдуулалгүйгээр шивүүлэх, явцын мэдээтэй уялдуулан шалгагдсан бүрэн гүйцэт мэдээлэл ирүүлэх, тухайлбал: орлого, зарлагын үзүүлэлтийг нарийн шалгах, худалдан авч шилжүүлсэн малыг явцын мэдээнд тааруулан хийсвэрээр бөглөхгүй байхад анхаарах гэх мэт
  • Малын хагас жилийн түүвэр судалгаа буюу тооллогыг зохион байгуулсан тухай тайланг /ажилласан хүний тоо, зарцуулсан төсөв, хөрөнгийн гүйцэтгэл, гарсан хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал, түүнийг шийдвэрлэсэн талаар илтгэх хуудас/ Аймгийн Статистикийн хэлтсийн нягтлан бодогч А.Жамъянлхамд 6 сарын 10-ны дотор эх хувиар нь ирүүлэх.

Хагас жилийн мал тооллого нь Малын индексжүүлсэн даатгалтай хамтарч ажилладаг бөгөөд тооллогод хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлан сумын түвшний нэгтгэл гарч, түүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгодог тул мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг хангаж, мэдээллийг шивэх явцад гарч болзошгүй алдаа, нөхөн төлбөр олгох явцад гарах маргаан зэргээс урьдчилан сэргийлж, судалгааны ажилд хариуцлагатай хандахыг сумдын холбогдох албан тушаалтнуудад анхааруулж байна.

  

Мөн аймгийн шуурхай штабаас мал тооллогын ажилд шаардлагатай 2000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг Статистикийн хэлтэст хүлээлгэж өгсөн. Сумдын мал тооллогын комисст мал тооллогын маягт, заавар, амны хаалтыг сумдад хүргүүлсэн. Мөн мал тооллогын зардлын задаргаар сумдад хүргүүлж, санхүүжилтийг хүргүүллээ.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 05-р сарын 27-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1490

Хонины мах, кг 8250

 

Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг

7500

Элсэн чихэр, кг 1900
Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 42000
  Бензин, А-80 1390
  Бензин, А-92 1530
  Дизелийн түлш 2136
  Боодолтой өвс 25 кг 8500

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх