СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтэлсэн: 2020 он 06 сар 11. 08 цаг 59 минут

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр
Төрийн албаны зөвлөлийн Үндэсний статистикийн хорооны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 03/328 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-д заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./
Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.
Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл ТЗ-5
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил
- статистик /0542/
- эдийн засаг /0311/
- математик /0541/
- нягтлан бодох бүртгэл /041101/
- санхүү/041201/
- банк /041203/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх.
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх.
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Уг ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу нөхнө.
Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.
- Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/
- Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/
- Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/
- Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их,
дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг
хавсаргах; /.pdf/
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагын хуудас” хуулбар; /.pdf/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/
- Хамгийн сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /.pdf/
- Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх лавлагаа; /.pdf/
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/
- Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
 Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг
шатлан дэвшүүлэх тухай санал /.pdf/
 Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага
хүлээгээгүй тухай лавлагаа, тодорхойлолт; /.pdf/
 Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр
сүүлийн гурван жил хамгийн дээд үнэлгээ авсан байх; /.pdf/
Тайлбар:
Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.
Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол
/энд дарж үзнэ үү/-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд statistik0610@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн
авна.
Бүртгүүлэхээр иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байга эсэхийг комисс нягтлан шалгана.
Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.
Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын 3 дугаар байр Үндэсний статистикийн хорооны 2 давхарын сургалтын танхим дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалтын зарыг жич зарлана. Үүнд: (уншиж
судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль эрх зүйн мэдлэг;
2. Дүн шинжилгээ хийх чадвар;
3. Асуудал шийдвэрлэх чадвар;
4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
5. Багаар ажиллах чадвар;
6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин;
Зургаа. Анхаарах зүйл.
Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч авч ирэх.
Шалгалтыг эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: /51/-263968


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 09-р сарын 09-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1437

  Хонины мах, кг  

7250

  Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг 6250
  Элсэн чихэр, кг 1945
  Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2150
  Боодолтой өвс 25 кг 8500

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх