Аймгийн нийгэм эдийн засгийн 11 сарын танилцуулгыг танилцуулж байна.
Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн тоо 56638 байгаагаас 12431 буюу 22.0 хувийг Өнө-Орших эмнэлэг, 22760 буюу 40.1 хувийг Шим билэг өрхийн эмнэлэг, 21447 буюу 37.9 хувийг Энхийн хүслэн өрхийн эмнэлэг тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд 11 сарын байдлаар нийт халдварт өвчин гарсаны 28.4 хувийг салхин цэцэг өвчин эзэлж байгаа бөгөөд сумдаар авч үзвэл Ханбогд, Манлай, Даланзадгад суманд өндөр үзүүлэлттэй байна.
2020 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн захад бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 283 иргэн байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 190 хүнээр буюу 40.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Тайлант сард 226 хүн шинээр бүртгэгдэж, бүртгэлээс 461 хүн хасагдаж, 139 иргэн ажилд орсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://umnugovi.nso.mn/uploads/users/76/files/2020_XI%20taniltsuulga.pdf холбоосоор татаж үзнэ үү.
Сэтгэгдэл бичих